ОХУ-ын Санкт Петербург хотын Гал эсэргүүцэх албаны их сургуулиас энэ сарын 03-16-ны өдрүүдэд зохион байгуулсан гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд тус сургуулийн III курсийн сонсогч, дэд ахлагч Н.Нуртилекээр ахлуулсан баг тэргүүн байр эзэлж, тэмцээний “Шилдэг тоглогч”-оор шалгарлаа.
Гал эсэргүүцэх албаны их сургуулийн гар бөмбөгийн шигшээ багаас сонсогч, дэд ахлагч Н.Нуртилек Санкт Петербург хотын “Medium лиг” болон “Оюутны лиг”-т тус тус тоглож байна.
Онцгой байдлын байгууллагаас Гал эсэргүүцэх албаны их сургуульд 8 алба хаагч суралцаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.