Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Өнөөдөр Архангайн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн нутгаар их цас орж, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -11…-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, говь, талын нутгаар +2…+7 градус дулаан, бусад нутгаар -0…-5 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13…-15 градус, бусад хэсгээр -7…-9 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр, 20-нд зүүн аймгуудын нутгаар, 21-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -16…-21 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +1 градус дулаанаас -4 градус  хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна. 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 09:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 09:18 цагт очиход иргэн Э-гийн 10х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, эд зүйлс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 17:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 18:14 цагт очиход иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 18:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 19:02 цагт очиход иргэн М-ийн 1 м хашаа шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 20:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 20:28 цагт очиход иргэн Б-гийн “Приус-30” загварын суудлын автомашин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Эх-Овооны Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 22 км, сумын төвөөс зүүн зүгт 7 км/-т өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 00:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 22 км замыг туулан 00:13 цагт очиход иргэн А-гийн 35х15 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 1 цаг ажиллан унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Таван хашаат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/-т хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 11.17-ны өдрийн 16:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, Дарьганга сумын Засаг даргын Тамгын газрын 10 ажилтан, 2 автомашин, нийт 22 хүн, 3 автомашинтай 13:00 цагт түймэр гарсан газрын чиглэлд хөдөлгөөн үйлдэж 14:30 цагт очиход 1 га орчим талбайд хээрийн түймэр гарч унтарсан байсныг шалгаад буцсан.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн “Их нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110  км-т, сумын төвөөс зүүн урд  зүгт 30 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 16:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж мөн өдрийн 18:20 цагт бүрэн унтрааж тус сумын Засаг даргын орлогчид хүлээлгэн өгсөн.

4. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн “Бор бургас” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 122 км, сумын төвөөс баруун зүгт 42 км/ 11.17-ны өдрийн 10:47 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 10:53 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 372 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км/ 11.17-ны өдрийн 14:16 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 14:24 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын орлогч болон тухайн газар нутагладаг багийн дарга, малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багийн “Урт хөв” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 303 км, сумын төвөөс баруун урд зүгт 53 км/ 11.18-ны өдрийн 03:16 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 03:23 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top