“Гамшгийн эрсдэлийн даатгалын хууль”-ийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо

DA4FA54B-37A6-46F5-B427-323D87C4FA0D.jpeg

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Гамшгийн эрсдэлийн даатгалын хуулийн төслийг боловсруулж байна.

Хуулийн төслийг боловсруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, холбогдох талуудын оролцоог хангах, цаашлаад хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг өргөн барих үүрэгтэйгээр Сангийн сайдын 2022 оны 60 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо.

Тус ажлын хэсэг өнгөрсөн 6 дугаар сард хуралдсан хуралдаанаас гарсан зөвлөмж, суурь судалгаа, сайжруулалтыг хийж, хуулийн төслийн шинэчилсэн хувилбарын төслийг танилцуулж, хэлэлцсэн юм.

“Гамшгийн эрсдэлийн даатгалын хууль”-ийн төслийг боловсруулж батлуулан, мөрдлөг болгон ажилласнаар гамшгийн эрсдэлийг бууруулах, эрсдэлийг шилжүүлэх үйл ажиллагаанд хувийн хэвшил, иргэд олон нийтийн оролцоо нэмэгдэж, тохиолдож болзошгүй гамшгийг хохирол багатай даван туулахад нэн чухал ач холбогдолтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top