Туршлага судлах хөтөлбөрт оролцож байна

9X1A7596.jpg

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас 2016 оны 02 дугаар сарын 21-28-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотноо зохион байгуулах “Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлийг туршлага судлах хөтөлбөрт”-т  Бодлого зохицуулалт хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч, онцгой байдлын дэд хурандаа Л.Өлзийбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл, мөн газрын ахлах мэргэжилтэн, онцгой байдлын ахмад З.Баттулга, Бодлого зохицуулалт хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн, онцгой байдлын хошууч Д.Базаррагчаа нар оролцож байна.

Япон улсын газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх ойлголт болон туршлагыг Монголын гамшгаас урьдчилан сэргийлэх салбарын холбогдох Засгийн газрын байгууллагын өндөр албан тушаалтан нарт танилцуулах,  Япон Улс нь энэ салбарт түрүүлэн хөгжсөн тул Монгол Улсад нэвтрүүлэх боломжтой техник технологи болон ноү хаүг онцгойлон авч Монгол Улсын Засгийн Газраас техникийн хамтын ажиллагааны төслийн хүсэлтийн агуулгыг дахин нягталж цэгцлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна.

            Мөн Барилга хот байгуулалтын яам , Боловсрол соёл шинжлэх ухааны яам , Улаанбаатар хотын засаг даргын Тамгын газар , Мэргэжлийн хяналтын ерөнхий газар , Нийслэлийн онцгой байдлын газрын төлөөлөл нийт 12 хүн оролцож байна

scroll to top