Үндэсний хэмжээнд гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн систем байгуулна

5364FB4D-8A4D-4A33-AED4-982F72A8E29C.jpeg

Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн системийн өнөөгийн байдал, цаашдын төлөвлөлтийн асуудлаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтаар Онцгой байдлын ерөнхий газраас гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн системийг улсын хэмжээнд байгуулах замаар гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, газар хөдлөлтийн гамшгийн аюулыг иргэд, олон нийтэд зарлан мэдээлэх нэгдсэн төлөвлөлтийг хийж Шадар сайд С.Амарсайханд танилцууллаа.

Одоогийн байдлаар гамшгийн аюулын зарлан мэдээллийн систем (51 цамхаг, 2 телевиз, 7 FM радио)-ээр зарлан мэдээллийг хүргэж байна.
Түүнчлэн зарлан мэдээллийн дуут дохиоллын цамхагийн хамрах хүрээ нь нийслэл хотын нутаг дэвсгэрийн 30 хувийг хамарч байгаа бөгөөд хотын дуу шуугиан, өндөр барилга байгууламж зэргээс шалтгаалан нийт иргэдэд хүртээмжтэй хүрч чадахгүй байгаа юм.

Үүний хүрээнд Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн системийг улсын хэмжээнд байгуулах замаар бэлэн байдлын чадавхыг бэхжүүлж, гамшгаас учрах хохирлыг бууруулах төлөвлөлтийг хийж байна.

scroll to top