1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, Алтайн уулархаг нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр -14-19 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Тэс, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -6-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар +1+6 градус дулаан, бусад нутгаар -1-6 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, -7-9 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 22-ны өдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-ны өдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-ний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-ны өдөр нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 23-ны өдөр Алтайн уулархаг нутгаар, 24, 25-ны өдөр нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -24-29 градус, өдөртөө -12-17 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -19-24 градус, өдөртөө -8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө 0+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13-18 градус, өдөртөө -3-8 градус хүйтэн байна. 24-ний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар хүйтний эрч чангарна.
2.Гал түймэр:
Объектын түймэр: Булган аймаг, Хангал сум. Хялганат тосгон, Ойчдийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 10:43 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 10:46 цагт очиход иргэн Б-ын 5х8 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг 29 минут ажиллаж унтраасан.
Завхан аймаг, Улиастай сум. Товцог багийн Тэжээлийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 17:47 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:50 цагт очиход иргэн Б-ийн 6х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 13 дугаар хороо, Дүүргийн 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 05:35 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 05:42 цагт очиход иргэн Э-ын 2х4 метрийн хэмжээтэй агуулахад хураалгаатай түлээний мод шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 19 дүгээр хороо, Шаргаморьтын эцсийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 10:41 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 10:50 цагт очиход иргэн С-ийн 7х9 метрийн хэмжээтэй байшингийн дотор эд, хогшил шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 5 дугаар хороо, Моносын 1 дүгээр гудамжинд нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 11:47 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 11:54 цагт очиход тус тоотод иргэн Э-ын 12х20 метрийн хэмжээтэй 2 давхар нийтийн байрны дээвэр болон үүдний хэсэг шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан. Хүч нэмэгдүүлэн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 12:12 цагт очиж, 10 минут ажилласан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 19 дүгээр хороо, “Өвөр гүнт”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 01:56 цагт хүлээн авсан.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 02:14 цагт очиход тус тоотод иргэн М-ийн 10х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан. Хүч нэмэгдүүлэн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 15.5 км замыг туулан 02:47 цагт очиж, 30 минут ажилласан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Хөвсгөл аймаг, Тариалан сум. Сэлэнгэ багийн “Намнангийн-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 195 км-т, сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ ачааны автомашин мод мөргөж, автомашины бүхээг дотор 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.20-ны өдрийн 15:41 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах аврах 46 дугаар ангийн алба хаагчид 45 км замыг туулан 15:51 цагт очиход уулнаас түлээний мод тээвэрлэж явсан “Маяти” загварийн ачааны автомашины тормозны систем ажиллагаагүй болсоны улмаас мод мөргөж, тус автомашины жолооч Б/44 настай, эрэгтэй/ хөл хэсгээрээ бүхээгтээ хавчуулагдсан байсныг 15 минут ажиллан эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.
Голын усанд суусан: Архангай аймаг, Өндөр-Улаан сум. Хануй багийн “Бугат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 95 км-т/ Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Архангай аймгийн Эрдэнэмандал сумын чиглэд зорчиж явсан ачааны автомашин “Элстэй” голд суусан тухай дуудлагыг 11.20-ны өдрийн 09:20 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 100 км замыг туулан 14:00 цагт очиход иргэн Ц-ын “Супергреат” загварын ачааны автомашин “Элстэй” голд суусан байсныг гаргахаар 4 цаг 30 минут ажилласан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт ажиллагааг зогсоож, тус автомашины жолоочийг малчин Э.Нэргүйбаатарынд хүргэж өгсөн.
Бусад төрлийн осол: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 3 дугаар хороонд дулааны шугам сүлжээний худаг дотор 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 11.20-ны өдрийн 21:14 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 21:18 цагт очиход 2.5 метрийн гүнтэй дулааны шугам сүлжээний худаг дотор нэр, нас, хаяг нь тодорхойгүй, эрэгтэй хүний цогцос байсныг 10 минут ажиллан гаргаж, тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн. /Цагдаагийн байгууллагаас тухайн иргэний мэдээллийг тодруулахаар ажиллаж байна/
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР