Гар бөмбөгийн тэмцээний аваргууд тодорлоо

7B6ED0E5-494E-470D-B05A-7A70A12095A6.jpeg

Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулиас “Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг ОБЕГ-ын харьяа “Аврагч” техник -спорт хорооны зааланд зохион байгууллаа.


Тэмцээнд 14 багийн 150 гаруй баг, тамирчин оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Эрэгтэй багийн төрөлд тэргүүн байрт ахмад Б.Одгэрэл багштай 6311 дүгээр дамжаа, дэд байрт ахмад Л.Булганхангай багштай 621 дүгээр дамжаа, гутгаар байрт ахмад Ц.Ганбүүрэг багштай 611 дүгээр дамжаа шалгарсан бол эмэгтэй багийн тэргүүн байрт дэд хурандаа Б.Энхтүвшиин багштай 631 дүгээр дамжаа тус тус шалгарлаа.


Тэмцээний эрэгтэй “Тэгш тоглогч”-оор 621 дүгээр дамжааны дэд түрүүч Д.Дамдинбазар, эмэгтэй “Тэгш тоглогч”-оор 632 дугаар дамжааны сонсогч Э.Буянжаргал нар тодорсон юм.


Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ц.Ганзориг оролцож, баг тамирчдад сурлага, спортын өндөр амжилт хүсэж, баяр хүргэлээ гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.

scroll to top