БНСУ-ын Кёнги аймгийн ИТХ-ын “Хотын байгаль орчны хороо”-ны дарга Им Чэ Ху тэргүүтэй төлөөлөгчид Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр болзошгүй аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Онцгой байдлын газарт STAREX маркийн хүн эмнэлгийн иж бүрэн тохижуулсан автомашиныг хүлээлгэн өглөө.
Түүнчлэн ирэх онд БНСУ-ын Кёнги аймгийн ИТХ-аас багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэхээс гадна Онцгой байдлын газрын албан хаагчдыг Кёнги аймгийн гамшгаас хамгаалах сургалтын төвд боловсон хүчин бэлтгэдэг сургуульд сургах боломж байгаа сайхан мэдээг дуулгав.