Аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Төрийн алба хаагчийн сарын аян-2022” аяны хүрээнд шилдэг илтгэл, илтгэгчийг шалгаруулах, алба хаагчдын илтгэх, ярих ур чадварыг сайжруулах зорилгоор алба хаагчдын дунд “Ёс зүйтэй, мэдлэг чадвартай, хариуцлагатай төрийн алба” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгууллаа.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2022/11/315768011_169287779118317_6419372929333834431_n.jpg)
Уралдаанд алба хаагчид идэвхтэй сайн оролцсоноос Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх аврах салбарын аврагч, дэд ахлагч Э.Болорчимэг нэгдүгээр байр, Гал түймэр унтраах аврах 50-р ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Л.Энхнаран хоёрдугаар байр, Гал түймэр унтраах аврах 20-р ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч М.Пунсалдулам гуравдугаар байр тус тус эзэллээ гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.