Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар орон даяар хэрэгжиж байгаа хүүхэд, залууст эх оронч үзэл төлөвшүүлэх зорилго бүхий “Бидний бахархал” төслийн үйл ажиллагаа өнөөдөр “Ган зам палас”-т боллоо.
ОБЕГ, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цэргийн штаб, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Цэргийн штабаас хамтран зохион байгуулж байгаа тус арга хэмжээнд төрийн өмчит их, дээд сургуулийн оюутнууд хамрагдаж байгаа юм.
Энэ үеэр “Энхийн цэргүүд” ТББ-ын хүндэт ерөнхийлөгч, хошууч генерал Б.Баярмагнай, НОБГ-ын Тэргүүн ахлагч, Үйлчилгээний гавьяат ажилтан Х.Цогбадрах нар эх оронч үзэл, тусгаар тогтнол, эрх чөлөөний талаар лекц уншин оюутнуудтай чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Үйл ажиллагааны төгсгөлд ОБЕГ-ын харъяа Үндэсний аврах бригадын үлээвэр найрал хөгжим, “Тэнгэр” хамтлаг, НОБГ-ын “Хангарди” хамтлагийн уран бүтээлчид эх орноо хайрлан хамгаалах, эх түүх, соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн урлагийн тоглолтыг толилуулж, Онцгой байдлын албаны музей, албанд хэрэглэгдэж буй багаж, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг дэлгэж, сонирхууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.