Тэмцээний шилдгүүд тодорлоо

8B223285-B65B-433C-987F-6FBC4138FB18.jpeg

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн “Дартс-3х3” сургуулийн аварга шалгаруулах тэмцээн ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спорт хороонд боллоо.


Тус тэмцээнийг 643 дугаар дамжааны багш, сонсогчид алба хаагчид болон сонсогч, суралцагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх идэвх сонирхлыг өрнүүлэх, соёл, олон нийтийн ажлыг дэмжих, багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан юм.


Тэргүүн байрыг Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Ц.Ганчимэг багштай 6551 дүгээр дамжаа, дэд байрыг Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн багш, хошууч Г.Чулуунбаатар багштай 641 дүгээр дамжаа, гутгаар байрыг Онцгой байдлын сургуулийн Усан спорт, сургалтын төвийн багш нар эзэллээ.

Харин шилдэг тамирчнаар 611 дүгээр дамжааны сонсогч Б.Энхжин, 632 дугаар дамжааны сонсогч Н.Мөнх-Анужин нар шалгарлаа гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.

scroll to top