1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Увс аймгийн нутгаар түр зуурын цас орсон. Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар цас орж шороон болон цасан шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Үүлшинэ. Шөнөдөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24…-26 градус, бусад хэсгээр -21…-23 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Дархадын хотгороор -34…-39 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -29…-34 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -23…-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар -11…-16 градус, бусад нутгаар -18…-23 градус, өдөртөө Дархадын хотгороор -23…-28 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6…-11 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд нутгийн зарим газраар, 27-нд ихэнх нутгаар, 28, 29-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 27-ноос хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42…-47 градус, өдөртөө -31…-36 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -23…-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -10…-15 градус, бусад нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -15…-20 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24…-26 градус, бусад хэсгээр -21…-23 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
Объектын түймэр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багт айлын байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн 06:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 06:49 цагт очиход иргэн Б-гийн 8х14 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүрийн дээврийн хэсэг шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баянзүрхийн гүүрний дэргэд ТҮЦ шатаж байна гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн19:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 9.5 км замыг туулан 19:52 цагт очиход иргэн С-ийн 3х4 хэмжээтэй ТҮЦ, 20 л хийн баллон тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд хоолны газраас утаа гараад байна гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн 20:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 21:02 цагт очиход иргэн Г-гийн цайны газарт шарах шүүгээ шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн задгайд 19 дүгээр хороо, Жигжидийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн 20:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 21:05 цагт очиход иргэн С-ийн 12х7 хэмжээтэй байшингийн дотор талын үүдний хэсэг, эд зүйлсийн хамт шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цогт-Өндөр 6 дугаар баг /аймгийн төвөөс баруун хойд зүгт 4 км/-т автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан гаргаж чадахгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 4 км замыг туулан 17:02 цагт очиход Хэнтий аймгийн Баянхутаг сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн “Аллион” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн “Прадо” загварын суудлын автомашинтай мөргөлдөж иргэн Э /33 настай эрэгтэй/, Н /38 настай эрэгтэй/, Н /10 настай, эмэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдсаныг эсэн мэнд, иргэн Ш /30 настай, эмэгтэй/ нас барсан байсныг 35 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн их эмч болон Цагдаагийн газрын Замын цагдаагийн даргад хүлээлгэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Говь-Алтай аймгийн Цогт сумын Рашаант багийн “Тугалгат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 210 км, сумын төвөөс хойд зүгт 25 км/-т 11.23-ны өдрийн 15:00 цагийн орчим бага насны хүүхэд мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн ангийн ажилтнууд, ар гэрийнхэн тус сумын харьяат малчин Б-гийн хүү Ц /13 настай, эрэгтэй/-ийг 11.24-ний өдрийн 00:35 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 11:00 цагаас Рашаант багийн “Цагаан-Овоо” гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 7 км зайтай/-аас иргэн Х /50 настай, эрэгтэй/-ын хамт малтай нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Чулуут багийн “Сондуул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс хойд зүгт 13 км/-т иргэн Ө 11.24-ний өдрийн 23:40 цагийн орчим автомашинаасаа гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.25-ны өдрийн 00:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн тус багийн “Чулуут” хорооллын оршин суугч иргэн Ө /46 настай, эрэгтэй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн/-ыг 11.25-ны өдрийн 00:50 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 01:30 цагт тус багийн “Сондуул” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 8 км-т/ явж байсныг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ишгэн толгой 8 дугаар багийн “Тахилгат тосгон” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км, Бэлх тосгоноос баруун хойд зүгт 37 км/-т 4 иргэн төөрсөн тухай дуудлагыг 11.25-ны өдрийн 04:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид “Приус-20” загварын автомашинтай 4 иргэнийг эрэн хайх ажиллагааг 11.25-ны өдрийн 04:47 цагаас эхлүүлж мөн өдрийн 07:27 цагт Бэрх тосгоноос баруун хойд зүгт 37 км-т “Хөх чулуун” гэдэг газраас эсэн мэнд олсон.
Цас шаварт суусан: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Цагаан хөтөл” гэдэг газар автомашинууд цасанд боогдсон, шуураад урд зам харагдахгүй байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 00:15 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 27 км зам туулан 02:04 цагт очиход Багануур дүүргийн харьяат иргэн Т-гийн “Бонго-3” загварын автомашин, Багануур дүүргийн харьяат иргэн Ц-гийн “Приус-20” загварын автомашин, Багануур дүүргийн харьяат иргэн Б-гийн “Портер” загварын автомашинууд цасанд боогдон, суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргасан.
Бусад төрлийн осол /аюул/: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Хуучин тосгон хэсгийн авто замын зорчих хэсэгт автомашин замын хажуу руу гулгаж орсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн 22:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан, 22:58 цагт очиход иргэн Г /40 настай, эрэгтэй/-ын “Тоёота Ландкруйзер-80” загварын суудлын автомашин замын хажуу руу гулгаж хазайсан байсныг 23 минут ажиллан татаж гарган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчид хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР