Дотоод хэргийн их сургуулийн Биеийн тамир, албаны бэлтгэлийн төвөөс “Сонсогчийн алдар-2022” гардан тулааны аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд 8 жинд 6 бүрэлдэхүүн сургуулийн 7 багийн 70 гаруй тамирчин оролцож, төрөл тус бүрээр шилдгүүдээ тодруулсан юм.
Эрэгтэй ангилалд 55 кг-ийн жинд Онцгой байдлын сургуулийн 631 дүгээр дамжааны сонсогч Т.Нямбуусүрэн, 70 кг-ийн жинд 621 дүгээр дамжааны түрүүч Г.Галцогт тус бүр тэргүүн байр, 65 кг-ийн жинд 631 дүгээр дамжааны дэд түрүүч Б.Мөнхбат, 70 кг-ийн жинд 621 дүгээр дамжааны сонсогч Э.Дамчой нар дэд байр, 75 кг-ийн жинд 611 дүгээр дамжааны сонсогч О.Нурболат гутгаар байр эзэллээ.
Эмэгтэй ангилалд 65 кг-ийн жинд 632 дугаар дамжааны дэд түрүүч Ц.Ариунзаяа дэд байр, мөн дамжааны сонсогч Н.Мөнх-Анужин 55 кг-ийн жинд гутгаар байрт шалгарсан юм.
Энэхүү тэмцээнд Онцгой байдлын сургуулиас нийт 14 сонсогч оролцож багийн дүнгээр хоёрдугаар байр эзэлсэн бөгөөд баг тамирчдыг Дамжааны захирагч-багш, ахлах дэслэгч А.Амарболд, 643 дугаар дамжааны сонсогч Б.Мөнхбаатар нар дасгалжуулан амжилттай оролцлоо гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.