Улс тунхагласны 98 жилийн ойг тохиолдуулан алба хаагчдад цол олгож, албаны шагналаар шагнав

316095621_3030870500539028_2484615609677922315_n.jpg

Улс тунхагласны 98 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар эрхэлсэн ажил албандаа амжилт гаргасан зарим алба хаагчдад албаны шагнал, цэргийн цол олголоо.

Тодруулбал, Дэд хурандаа цол: Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газрын Материал, техникийн нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч С.Лхагвадулам,

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн менежер, хошууч М.Цогтбаяр,

Хошууч цол: Давтан сургалт, сэргээн заслын төв 113 дугаар ангийн Сэргээн засал сувилахуйн албаны дарга-ерөнхий эмч, ахмад Э.Өлзийжаргал,

Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Ш.Эрдэнэбаяр,

Нийслэлийн Онцгой байдлын газрын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад А.Мөнх-Эрдэнэ,

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Т.Пүрэвдорж,

Ахмад цол: Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын дарга, ахлах дэслэгч Б.Батзориг,

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 111 дүгээр ангийн эмч, ахлах дэслэгч Д.Энхбаатар,

Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, ахлах дэслэгч  Н.Төгсбаяр,

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн эмч, ахлах дэслэгч Б.Мэндбаяр,

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Н.Наранзул,

Ахлах дэслэгч цол: Онцгой байдлын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын гамшгийн эрсдэлийн зураглал, дүн шинжилгээ хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Б.Гэрэлзаяа,

Нийслэлийн Онцгой байдлын газрын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Х.Батжаргал,

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч А.Лхагва-Очир,

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч С.Оргил

Дэслэгч цол: Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого төлөвлөлтийн газрын үндэсний аюулгүй байдлын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, дэд ахлагч Ж.Тэргэл,

Үндэсний аврах бригадын Сургалт, соёл хүмүүжлийн албаны соёл хүмүүжил, биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах ахлагч С.Даваагарав,

Мөн бригадын Химийн ажиллагааны салбарын Тандалтын бүлгийн дарга, ахлах ахлагч Х.Талгат,

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 111 дүгээр ангийн ахлах нягтлан бодогч, ахлах ахлагч С.Баярцэцэг,

Мөн ангийн нислэг төлөвлөлт, навигацийн мэргэжилтэн, ахлах ахлагч Х.Дэлгэрмаа,

Мөн ангийн нислэг төлөвлөлт, навигацийн мэргэжилтэн Э.Соёл,

Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, ахлагч Сундуйн Эрдэнэбилэг,

Нийслэлийн Онцгой байдлын газрын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн салааны захирагч, ахлах ахлагч Ц.Мөнгөнцоож,

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн автын механик, ахлах ахлагч Б.Балдорж,

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ангиллын сургалт сурталчилгаа, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн, ахлах ахлагч Б.Тунгалаг нарт олголоо.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, хошууч М.Ариунтунгалаг, мөн газрын мэргэжилтэн, хошууч Г.Энхцолмон, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн дарга, хошууч Э.Энхбат, мөн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, хошууч С.Солонго нарыг Онцгой байдлын албаны төлөө 2 дугаар зэргийн тэмдгээр, ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад Ш.Анхтуяа, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн дарга, хошууч Б.Батбаяр нарыг Онцгой байдлын албаны төлөө 3 дугаар зэргийн тэмдгээр тус тус шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top