Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын Иргэний хамгаалалтын газрын дарга асан, Онцгой байдлын ерөнхий газрын удирдах зөвлөлийн гишүүн, хошууч генерал Г.Махбариад “Сүхбаатарын одон”-гоор шагнагдлаа.
Тэрбээр улсад 55 жил, түүнээс цэргийн албанд 36 жил ажиллахдаа хамгийн олон удаа ёслолын жагсаал командалсан давтагдашгүй түүхийн эзэн болсон хүн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.