Утаажилтын бүсээс 45 иргэнийг гаргаж, 102 иргэний амь насыг авран хамгаалав

viber_image_2022-11-27_22-31-37-541-77jjgs6v7yqjapknewpp0411vrijwp9a3ms7jm7oyf4.jpg

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-27-ны өдрүүдэд гал түймрийн 30, аврах ажиллагааны 6 буюу нийт 36 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагаар Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрийн утаажилтын бүсээс 45 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 102 иргэнийг аварч, 10.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгааллаа.

Дуудлага, мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30%-аар буурсан дүнтэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top