Ахмад Л.Булганхангай “Тэргүүний залуу судлаач багш”-аар шалгарлаа

viber_image_2022-11-28_11-02-01-824.jpg

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 101 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан  шалгаруулсан Дотоод хэргийн их сургуулийн 2022 оны “Тэргүүний залуу судлаач багш”-аар Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн ахлах багш, ахмад Л.Булганхангай шалгарлаа.

Тэргүүний судлаач, профессорын судалгааны багт Их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Сургалт, эрдэм шинжилгээний газрын захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт нар шагналыг гардуулж, амжилт хүссэн юм.

Ахмад Л.Булганхангай нь 2022 онд эрдэм шинжилгээний бүтээл хоёрыг туурвиж, “Давхар эргэх байнгын шат” инновацын бүтээл нь Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/69 тоот тушаалаар ашигтай загварын патентын эрх авсан бол эрдэм шинжилгээний 4 илтгэл, өгүүлэл бичиж, хоёрыг нь гадаадын хянан магадлагаа бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлсэн байна гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.

scroll to top