ОХУ-ын Ангарск хотын газрын тос боловсруулах үйлдвэрт гал түймэр гарчээ

iii24l_angarsk_oil_finery_x974.jpg

ОХУ-ын Иркутск мужийн Ангарск хотод оршдог газрын тос боловсруулах үйлдвэр шатаж буйг харуулсан дүрс бичлэг өнөөдөр сошиал сүлжээнд өргөн хүрээнд тараад байна.

Түймэр 250 хавтгай дөрвөлжин метр талбайд тарсан тухай Оросын эх сурвалжууд мэдээлжээ.

Иркутск мужийн захирагч Игорь Кобзев онцгой байдлын албаныхан галыг унтраахаар ажиллаж буй тухай Телеграм хуудсандаа мэдээлсэн байна.

Монголын хилээс 300 км зайтай оршдог Ангарск хотод Роснефть компанийн нефть-химийн үйлдвэр оршдог ба манай улсын шатахууны импортын ихэнх хэсгийг нийлүүлдэг юм.

scroll to top