Цахилгааны утсанд онгоц тээгэлжээ

popville-1-1-810x500-1.jpg

АНУ-ын Мэрилэнд мужид өчигдөр /2022.11.27/ жижиг онгоц цахилгааны утсанд тээгэлджээ. Үүний улмаас 85-90 мянга орчим хүн цахилгаангүй байна. Онгоц 17:40 цагт осолдсон ба зорчигч, нисгэгчийг аврах ажиллагаа үргэлжилж байна. “FAA” нэг хөдөлгүүртэй “Mooney M20J” онгоц Уайт Плейнс дэх Вестчестер Каунти нисэх онгоцны буудлаас хөөрсөн аж. Цахилгааны цамхаг 30 метр өндөртэй.

Жижиг онгоцны нисгэгч нь Вашингтоны иргэн 65 настай Патрик Меркл гэгч байжээ. Харин зорчигч нь Луизиана мужийн иргэн 66 настай Ян Уильям нар болохыг Мэрилэндийн цагдаа нар тогтоосон. Зорчигчид гэмтэл бэртэл аваагүй. Аврах багийнхан хүмүүсийг аврахаасаа өмнө цахилгааны шугамыг газардуулах, онгоцыг цамхагт бэхлэх зэрэг ажлыг хийж байна. Цахилгаан дамжуулах шугамууд тогтой хэвээр байгаа нь аврах ажиллагааг улам хүндрүүлж буй юм.

Онгоц 10 сая орчим хэрэглэгчтэй, эрчим хүчний тэргүүлэх компани “Pepco”-ийн цахилгаан дамжуулах шугамд хүрсэн. “Pepco” компани мужийн Гал түймэр унтраах, аврах албатай нягт хамтран ажиллаж байна. Ослын газрыг бүрэн чөлөөлсний дараа тэд цахилгааны дэд бүтцийг тогтворжуулж, үйлчилгээгээ сэргээнэ.

Эх сурвалж: DAILY MAIL

scroll to top