Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор аймгийн нутгаар 15-20 м/с зарим үед 23 м/с шороон шуурга, Дорнод, Өвөрхангай, Хэнтий аймгуудын нутгаар цас орсон. Сүхбаатар аймгийн нутгаар цас орж явган шуурга шуурсан. Улаанбаатар хот болон бусад аймгуудын нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -31…-36 градус, Хангай, Хэнтийн  уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23…-28 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 14-19 градус, бусад нутгаар -18…-23 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -39…-41 градус, бусад хэсгээр -32…-34 градус, өдөртөө -23…-25 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 12-р сарын 02-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 3-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Салхи 30-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-р сарын 01-нд Алтайн салбар уулсаар, 2-нд говийн бүс нутгаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд хүйтэн Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -41…-46 градус, өдөртөө -30…-35 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -23…-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -11…-16 градус, бусад нутгаар шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -17…-22 градус хүйтэн, жавартай байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 17:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход хашаанд 3х3 метрийн хэмжээтэй хөргөгч шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Цайз модны зах харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 23:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй харуулын байр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Туулын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 05:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэн тодорхойгүй 8х15 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 02:24 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 12:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “Дэйвүү Ултрановус” загварын автомашины хөдөлгүүр хэсэг, Н-ын “МАЗ-5429” загварын автомашины баруун талын толь тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 12:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ын 40х20 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, дотор эд зүйлс шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоогийн 41 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 14:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн “Сонато” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 15:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 15х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Ховд сумын Ачит багийн Улаан сайгийн-Онц гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 250 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/-т Малчин П-гийн 6 ханатай гэр 16:15 цагийн үед шатсан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин П-ын 6 ханатай гэр шатсан газар очиж нөхцөл байдалтай нь танилцаж ажилласан.

Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Толийн хөх толгой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 70 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/-т 6 ханатай гэр 16:00 цагийн орчим бүрэн шатсан тухай мэдээллийг 11.28-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Алдар багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд, сумын Цагдаагийн алба хаагч малчин М-ийн 6 ханатай гэр шатсан газар очиж нөхцөл байдалтай нь танилцаж ажилласан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Наркологийн эмнэлгийн урд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 17:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х6 метрийн хэмжээтэй ашигладаггүй нурсан барилга шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Булган сумын Жаргалант багийн 5 “Д” хэсгийн 1 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 17:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн “Портер” загварын ачааны автомашин шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн “Жишиг” хорооллын 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 17:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн И-ийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам багийн 1 дүгээр байр 1 дүгээр орцонд гал гарч байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 18:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1 дүгээр байрны 1 дүгээр орцонд цахилгаан хуваарилах самбарын цахилгааны утаснаас гал гарч  тус орцны хана шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нарангийн голын 123 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 18:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн “Эрдэнэт-Өртөө”-ний хашаан дотор “Угалз” цайны газарт гал гарч байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 21:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ын 5×7 хэмжээтэй байшин шатаж байсныг 3 цаг 05 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн19 дугаар хороо, Хуурай мухарын аманд Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 22:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 10х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр, 1 давхрын үүдний хэсэг шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 23:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 30 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 02:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн 8х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийсллэийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 02:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 8х5 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 03:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 10х4 метрийн хэмжээтэй байшингийн 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар багийн Адгийн бууц гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км, сумын төвөөс урд зүгт 45 км/-т Тус аймгийн Өргөн сумын харьяат малчин Б нь 11.27-ны өдрийн 10:00 цагийн орчим мал хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 11.27-ны өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ар гэрийнхэн малчин Б/41 настай эрэгтэй/-ыг 11.27-ны өдрийн 22:40 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.28-ны өдрийн 10:00 цагт гэрээс нь баруун урд зүгт 10 км-т, “Туулайн тал” гэдэг газраас малтай нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Хангал багийн “Далангийн зүүн даваа” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун хойд зүгт 268 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т Тус сумын харьяат малчин А нь 11.27-ны өдрийн 11:00 цагийн орчим мал хариулж яваад яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 03:57 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин А /57 настай эрэгтэй/-ыг 11.27-ны өдрийн 22:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.28-ны өдрийн 11:10 цагт гэрээс нь урд зүгт 13 км-т, “Таван худаг” гэдэг газраас эсэн мэнд олж, нүүр, зүүн хөлийн эрхий хуруу хөлдсөн байсан тул сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн.

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт багийн Цогт гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 225 км, сумын төвөөс зүүн зүгт 45 км/-т Тус сумын харъяат малчин Ж нь 11.27-ны өдрийн 21:00 цагийн орчим Бууцагаан сумаас автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 15:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, сум дундын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн малчин Ж /50 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 11.28-ны өдрийн 15:31 цагаас тус сумын “Тавын бригад”, “Цэг”, “Цагаан гол”, “Магнай уул” гэдэг газруудад зохион байгуулж мөн өдрийн 23:34 цагт сумын төвөөс зүүн урд зүгт 37 км-т, “Олон-Овоо” гэдэг газар автомашин нь цасанд суусан, бага зэргийн осголттой байсныг олж сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.

Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн “Байшинт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд  зүгт 400 км, сумын төвөөс хойд зүгт 30 км/-т 2 иргэн автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус сумын Тахилт багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд иргэн Э /50 настай, эрэгтэй/, Д /52 настай, эмэгтэй/ нарыг 11.28-ны өдрийн 21:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 22:50 цагт автомашин нь цасанд сууж эвдэрсэн байсныг олж автомашиныг үлдээн 2 иргэнийг сумын төвд тээвэрлэн хүргэсэн.

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 16 дугаар зөрлөг гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/-т Малчин М нь 11.28-ны өдрийн 13:00 цагийн орчим мотоциклтой малаа хариулахаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 21:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид малчин М /40 настай, эрэгтэй/-ыг 11.28-ны өдрийн 21:50 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.29-ний өдрийн 00:18 цагт гэрээс нь зүүн урд зүгт 10 км-т, “Тээгийн-Ар” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Цас шаварт суусан: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Цагаан даваа” гэдэг газар 2 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 06:46 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн, Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход  “Маяти” загварын суудлын автомашин /1 жолооч, 1 зорчигч/, “Прадо-120” загварын суудлын автомашин /1 жолооч/ тус тус цасанд суусан байсныг 58 минут ажиллаж татан гаргасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 427 дугаар нээлттэй хорих ангиас зүүн тийш 5 км-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 15:55 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн, Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Налайх дүүргийн иргэн Д /32 настай,эмэгтэй/-ийн “Приус-30” загварын суудлын автомашин /2 том хүн, 4 хүүхэд/ цасанд суусан байсныг 40 минут ажиллаж татан гаргасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 427 дугаар нээлттэй хорих ангиас Багануур дүүрэг явах замд “Приус-41” загварын автомашин цасанд суусан, машины дугуй хагарсан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 17:40 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн, Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А /43 настай, эмэгтэй/-гийн “Приус-41” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 10 минут ажиллаж татан гаргасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын “Богд хаан” төмөр замын төслийн 7781 дүгээр ангийн ажилчдын кемпээс зүүн зүгт 10 км-т Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 17:19 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н/37 настай, эмэгтэй/-гийн “Тоёота Стима” загварын автомашин /2 том хүн, 3 хүүхэд/ цасанд суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Багш нарын хорооллоос зүүн урд зүгт 5 км-т дуудлаганд явж байсан түргэн тусламжийн автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 19:10 цагт хүлээн авсан.Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн, Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /28 настай, эрэгтэй/-ын “Ниссан Урбан” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 5 минут ажиллаж татан гаргасан.

Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Борзонтын дугуй” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд  зүгт 417 км, сумын төвөөс хойд зүгт 17 км/-т автомашин цасанд боогдсон, суусан гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 16:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид очиж иргэн Д, Д нар “Пронтер” загварын автомашин цасанд суусан байсныг 2 цаг 35 минут ажиллаж татан гаргаж автомашин эвдэрсэн байсныг үлдээж 2 иргэнийг сумын төвд тээвэрлэн хүргэсэн.

Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх багийн ”Үзүүр булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 58 км, Бэрх багийн төвөөс баруун урд зүгт 2 км/ Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 20:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн “Марк-X” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 20 минут ажиллаж татан гаргасан.

Төв аймгийн Сүмбэр сумын Өвөржанчивлан багийн “Адуун чулуут” гэдэг газар 2 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 20:55 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагдыг очиход иргэн Б /39 настай, эрэгтэй/-гийн Ландкруйзер-100 загварын автомашин, Г /51 настай, эрэгтэй/-ийн “Фургон” загварын автомашинууд цасанд суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “Баруун байдлаг хөдөө хэсэг” гэдэг газар автомашин эвдэрсэн тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 20:30 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн, Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Завхан аймгийн харьяат иргэн И/43 настай, эрэгтэй/-ын “Зил-131” загварын автомашин цасанд сууж эвдэрсэн байсныг 20 минут ажиллаж татан гаргаж, эвдэрсэн автомашиныг үлдээж жолооч И /43 настай, эрэгтэй/, зорчигч Г /27 настай,эрэгтэй/, С /38 настай, эрэгтэй/, З/36 настай, эрэгтэй/, Э/37 настай, эрэгтэй/ нарыг Багануур дүүрэгт тээвэрлэн хүргэсэн.

4.Ус цаг агаарын аюулт үзэгдэл:

Салхи, шуурга – Цасан шуурга: Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн “Цагаан чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км, сумын төвөөс хойд зүгт 20 км/-т 11.27-ны өдөр 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 1 өрхийн 60 бог мал хорогдсон тухай мэдээллийг 11.28-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат Б-ийн 60 бог мал цасан шуурганд хорогдсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Ховд аймгийн Дөргөн сумын Агвааш багийн “Цахир хошуун” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 220 км, сумын төвөөс баруун зүгт 130 км/ 11.27-ны өдрийн 02:00 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 70 орчим бод мал хорогдсон тухай мэдээллийг 11.28-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Увс аймгийн Наранбулаг сумаас отор нүүдлээр явсан 10 өрхийн 72 үхэр цасан шуурганд хорогдсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Толийн хөх толгой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 70 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км 11.27-ны өдрийн 23:30 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 1 өрхийн 75 хонь, 9 ямаа хорогдсон тухай мэдээллийг 11.28-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат М-ийн 75 хонь, 9 ямаа цасан шуурганд хорогдсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн “Хөхийн-Эвэр”  гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 300 км, сумын төвөөс баруун зүгт 20 км/-т 11.27-ны өдрийн 16:00 цагийн орчим 14-16 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 2 гэр нурж унасан тухай мэдээллийг 11.27-ны өдрийн 17:20  цагт хүлээн авсан. Тус сумын Жаргалант багийн Засаг даргын Тамгын газрын ажлын хэсэг нөхцөл байдалтай нь танилцаж ажилласан. Цасан шуурганд иргэн Э, Б нарын 5 ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top