Өсвөрийн аврагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа

316052409_110990115163790_4548907811533653142_n.jpg

Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сумын Онцгой байдлын хэлтсээс, Улаан загалмайн хороо, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, осол, гэмтэл, бэртлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг эзэмшүүлсэн юм.

Энэ үеэр сургалтад хамрагдсан сурагчдын дунд “АХА” тэмцээн зохион явуулж, шилдгээр шалгарсан сурагчдыг урамшууллаа гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top