Алба хаагчид сургалтад хамрагдаж байна

sited-9X1A0496.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх А3 сургалтыг энэ сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад НОБГ, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Ар талын 115, Агаараас эрэн хайх, аврах 111, Хувцас үйлдвэрлэлийн 121 дүгээр анги болон Булган, Ховд, Баянхонгор аймгийн 30 орчим алба хаагч хамрагдаж байгаа юм.

Сургалтаар Засгийн газрын худалдан авах ажиллагааны ерөнхий ойлголт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн танилцуулга, худалдан авах ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах болоод худалдан авах ажиллагаатай холбоотой дүрэм, журам, аргачлал, олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмын талаар холбогдох байгууллагын мэргэжилтнүүд мэдээлэл өгч байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top