Аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах хамтарсан дадлага сургууль хийлээ

315581189_3332121447060779_7510162006328227872_n.jpg

НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Боловсролын хэлтэс, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Албан бус-насан туршийн боловсролын төвтэй хамтран гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургуульд Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид болон байгууллагуудын ажилтан, албан хаагчид, Албан бус-насан туршийн боловсролын төвийн сургалтад хамрагдаж байсан сурагч хүүхдүүд оролцсон юм.  

Хамтарсан дадлага сургуулиар барилгад гарсан гал түймрийг унтраах арга зүй, онцлогийг судлах, гал түймэр унтраах, аврах ангийн ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдын сэтгэлзүй, бие бялдар, тэсвэр хатуужил, аюулгүй ажиллагааг сайжруулах, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй хайгуул хийх, гэнэтийн ослын үед аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах туршлага хуримтлууллаа гэж НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдэээллээ.

scroll to top