“Залуучуудын хөгжлийн зөвлөл” ажил, үйлсээрээ тэргүүлэв

2-4.jpg

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дэргэдэх  “Залуучуудын хөгжлийн зөвлөл” нь залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажил, үйлсээрээ аймагтаа тэргүүллээ.

Тус зөвлөл нь өнгөрсөн тавдугаар сард байгуулагдсан бөгөөд ахлах дэслэгч Т.Дэлгэрээр ахлуулсан 9 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажилладаг юм.

Зөвлөлөөс  “Эерэг байж -инээмсэглэл түгээе”, “Ахмадаа сонсох өдөр”, “Эрүүл мэндийнхээ төлөө-Алхангаа ярилцъя”, “Бүрэн Монгол” төсөл, “Ёс зүйтэй албан хаагч”, “Архигүй Дорнодчуудын төлөө”зэрэг томоохон арга хэмжээ, олон нийтийн хурал, уулзалт болон цахим хэлэлцүүлгийг зохион байгуулж, 500 гаруй иргэнийг хамрууллаа гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top