Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -24…-29 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -18…-23 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -31…-33 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 3-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд Хэнтийн уулархаг нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 5-нд Алтайн уулархаг нутгаар, 6-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -24…-29 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

2.Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Мөрөн сумын Цагаанчулуут баг, Ерөнхий боловсролын сургуулийн “Сурагчдын дотуур байр” /аймгийн төвөөс баруун хойд зүгт 28 км, сумын төвд/-нд 12.01-ний өдрийн 13:10 цагийн орчимд гал гарсан тухай мэдээллийг 12.01-ний өдрийн 13:38 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж 25х15 метрийн хэмжээтэй сурагчдын дотуур байрны дээврийн хөндий хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 05:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Даянгийн хэсгийн 5 дугаар гудамжинд гэр шатаж  байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 11:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын 5 ханатай гэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр багийн 36 дугаар байр дээврээс утаа гараад байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 15:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3 дугаар орцны дээврийн хэсэгт 1 м2 хэмжээтэй газар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамжинд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 15:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 5х3 метрийн хэмжээтэй гараашийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Цээл сумын Майхан багийн “Дэнж”-ийн 6 дугаар гудамжинд/аймгийн төвөөс баруун хойд зүгт 222 км, сумын төвд байшин шатсан тухай мэдээллийг 12.01-ний өдрийн 16:13 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан бүрэлдэхүүн очиж иргэн Д-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 34 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Цас шаварт суусан: Дорнод аймгийн Сэргэлэн сумын Очирхүрээ багийн ”Харуул толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 40 км, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км/-т Автомашин /3 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 19:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход тус аймгийн Цагаан-Овоо сумаас Хэрлэн сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ц-ийн “Бонго” загварын автомашин /3 зорчигчтой/ цасанд суусан байсныг 55 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top