Судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг илтгэн хэлэлцүүлэв

viber_image_2022-12-02_11-10-51-152.jpg

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас ХААИС-ийн  Магистр, докторын сургуультай хамтран “Аюулгүй байдал судлал-2022” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Хуралд ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ХААИС-ийн харьяа Мал, аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, ДХИС-ийн Удирдлагын Академи, Цагдаагийн сургууль, ХААИС-ийн Агроэкологийн сургууль, Мал аж ахуй, биотехнологийн сургууль, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, СЭЗИС, Шинэ Монгол их сургууль, Монголын биотехнологийн нийгэмлэг зэрэг их, дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид оролцож, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг илтгэн хэлэлцүүлсэн юм.

  Эрдэм шинжилгээний хуралд нийт 16 илтгэлийг хэлэлцүүлж, хавсралтаар ирүүлсэн илтгэл, өгүүллийг нэгтгэн зөвлөмж боловсруулж, эмхтгэн нийтийн хүртээл болгохоор шийдвэрлэлээ гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.

scroll to top