Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар нь орон нутгийн 816 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар автомашины тавиулантай болж, нээлтийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Л.Батчулуун, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Хүрэлбаатар, Аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Амартөгс нар оролцсон юм.
Автомашины тавиулангийн хийц нь төмөр карказ, сэндвичин 18х30 хэмжээтэй. Гамшгаас хамгаалах сургалтын танхим, багаж хэрэгслийн болон харуулын өрөө, бие бүрэлдэхүүний бялдаржуулах танхим зэрэг цогцолбор юм гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.