Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос 12-14 м/с, бусад нутгаар баруунаас 4-9 м/с. Увс нуур болон Дархадын хотгор,  Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр -25-30 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -18-23 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5-10 градус, бусад нутгаар -13-18 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 3-8 м/с, -14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 6,7-ны өдөр Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно, 8-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-ний өдөр зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 6-7-ны өдөр Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар, 8-9-ний өдөр говийн бүс нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ.  Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37-42 градус, өдөртөө -25-30 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -29-34 градус, өдөртөө -17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -17-22 градус, өдөртөө -5-10 градус, бусад нутгаар шөнөдөө -23-28 градус, өдөртөө -12-17 градус хүйтэн байна.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Хандгайт” зуслангийн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч нь тодорхойгүй 8х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллан унтрааж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.    

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 13:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.      

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 43 дугаар байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 15:12 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гаднах хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.    

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо,  Зүүн-Баянцагааны 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 16:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 8х14 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Монгол Улсын Их Сургууль хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 19:17 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 4х15 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж 40 минут ажиллаж унтраасан.          

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 02:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.           

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 18:11 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн 10х30 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.     

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн 6 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 13:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Даевүү-8ton” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянбулаг багийн 2 дугаар  хэсэгт гэр шатаж байна гэсэн тухай дуудлагыг 12.04-ний өдрийн 14:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 18:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 5 ханатай гэр, 1.5х2,5 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Шар дов гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн  Ц-ийн 3х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Хөх-Овооны бууц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 6 км-т/ Тус сумын харьяат малчин Б нь 12.04-ний өдрийн 18:00 цагийн орчим малаа хураана гэж мотоциклтой яваад сураггүй болсон бөгөөд мөн өдрийн 23:30 цагт гэрээс нь урд зүгт 1 км орчмоос мотоцикл болон эд зүйлсийг нь олсон тухай дуудлагыг 12.05-ны өдрийн 00:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн малчин Б /61 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 01:20 цагаас зохион байгуулж байна.      

Цасанд суусан: Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн “Бумбын-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун  зүгт 100 км-т, сумын төвөөс баруун зүгт 70 км-т/ Завхан аймгийн Алдархаан сумаас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан 5 зорчигчтой 2 ачааны автомашин элсэнд суусан тухай дуудлагыг 12.05-ны өдрийн 02:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн “Портер” загварын ачааны автомашин, иргэн С-ын “Бонго” загварын ачааны автомашин элсэнд суусан байсныг 47 минут ажиллан татан гаргасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, “Хөдөө хэсэг” гэдэг газар суудлын автомашин гулгаж, жалга руу унах гэж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 13:39 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М “CRV” загварын суудлын автомашинтай уулын налуу хэсгээр зорчиж яваад гулгаж, жалганы эрэг тогтсон байсныг татаж аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top