“Омикрон” хувилбар дэлхийд өргөн тархсаар байгаа тул эдүгээ КОВИД-19 халдварын тулгамдсан үе шат дууссан хэмээн зарлах цаг арай болоогүй байна гэж ДЭМБ 12-р сарын 2-нд мэдэгджээ.Вирусийн халдвар авсан, эсвэл вакцин хийлгэсэн тул өнөө дэлхийн хүн амын наанадаж 90 хувь нь КОВИД-19 вируст зохих түвшний дархлаатай болсон гэж ДЭМБ таамагласан байна.
ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом энэ сарын 2-нд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: “КОВИД-19 халдварын тулгамдсан үе шат дууссаныг зарлахад бид тун ойрхон ирчхээд байна, гэхдээ зарлах алхамд арай хүрч чадаагүй хэвээр. Вирусийн хяналт, оношилгоо, дарааллыг тогтоох, вакцин хийлгэх зэрэг талаар мөн зөрүү оршсоор юм” гэжээ.ДЭМБ-ын Яаралтай төслийн технологийн албан тушаалтан Мариа Ван Керкове хэлэхдээ: өнгөрөгч долоо хоногт улс орнуудаас ДЭМБ-д хандан халдварын 2.5 сая гаруй тохиолдол нэмж бүртгэгдсэнийг мэдүүлжээ. 60-аас дээш насны бүлэг, архаг өвчтэй өвчтөн, дархлаа тааруу бүлэг, өмнө фронтын эмчилгээний ажилтан зэрэг эрсдлээр өндөр бүлгийнхний вакцинд хамрагдсан үзүүлэлт 100 хувьд хүрч чадаагүй, үүнд улс орнуудын засгийн газар анхаарлаа хандуулах шаардлагатай байна гэжээ.
ДЭМБ-ын Яаралтай төслийн гүйцэтгэгч захирал Майкл Райан хэлэхдээ: “Омикрон” хувилбар түгэн дэлгэрэх чанараар чанга учраас улс орнууд заавал эрсдэлийн үнэлгээ, цар тахлын халдвараас сэргийлэх талаар эзэмшсэн арга хэрэгсэлдээ түшиглэн цар тахлаас сэргийлэх шаардлагатай байна гэжээ.