Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнодын тал нутгаар -5…-10 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн Цанын бааз автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 10:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын “Тоёота Витз” загварын суудлын автомашин шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17  дугаар хороо, Эрдэнэтолгойн байшингаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 18:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 4×8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Буурал-Өвөр” гэдэг газар гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 20:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын 6 ханатай гэр шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булагчны байшингаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 00:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор эд зүйл, дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн Тасган эзэнгүй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 01:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэн тодорхойгүй 3х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 03:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Хөх-Овооны бууц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 6 км/-т Тус сумын харьяат малчин Б нь 12.04-ний өдрийн 18:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ малаа хураана гэж мотоциклтой яваад сураггүй болсон бөгөөд мөн өдрийн 23:30 цагт гэрээс нь урд зүгт 1 км орчмоос мотоцикл болон эд зүйлсийг нь олсон тухай дуудлагыг 12.05-ны өдрийн 00:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн малчин Б /61 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 12.05-ны өдрийн 01:20 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 09:17 цагт гэрээс нь баруун урд зүгт 3 км-т “Арвижихын гол” гэдэг газар иргэн О-д очсон мэдээллийн дагуу очиж шалган тухайн иргэнийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top