Өвөрхангай аймгийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Биеийн тамир, спортын газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан “Өвөрхангай-2022” сагсан бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд дэслэгч Т.Эрдэнэ-Очир ахлагчтай Онцгой байдлын газрын алба хаагчид тэргүүллээ.
Мөн тэмцээний “Эрэгтэй шилдэг тоглогч”-оор Онцгой байдлын газрын тамирчин Э.Мөнхбилгүүн шалгарсан юм.
Хоёрдахь жилдээ зохион байгуулсан тус тэмцээнд эрэгтэй 19, эмэгтэй 9 багийн нийт 270 гаруй тамирчин оролцож, шилдгүүдээ шалгарууллаа гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.