ОБЕГ, Хүүхдийг ивээх сан, Хүүхдийн төлөө үндэсний газрын хамтарсан хөтөлбөрийн тайлан уулзалт боллоо

IMG_2287-1.jpg

Аливаа аюул ослын үед хүүхэд янз бүрээр нэрвэгдэх, хүчирхийлэл дарамтад өртөх эрсдэл нэмэгддэг.

Тиймээс гамшиг, онцгой байдлын эхэн, дунд, дараа аль ч үед хүүхэд бүр хамгаалагдсан байх орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрөөс Онцгой байдлын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран “Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллыг чадавхижуулах, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлсэн билээ. Энэхүү  төслийн хаалтын тайлан уулзалт өнөөдөр боллоо.

IMG_2295

Уг уулзалтад Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь захирал Мицуаки Тоёода, ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцов.

Энэ төслийн хүрээнд Гамшиг, онцгой байдлын үед би юу хийж чадах вэ?” сэдэвт сургалтын хөтөлбөрийг боловсруулан, зорилтот 5 дунд сургуулийн оролцооны бүлгийн нийт 156 хүүхдэд сургалтыг зохион байгуулж, эдгээр хүүхдүүд сурч мэдсэнээ сургуулийнхаа хүүхдүүдэд таниулах үе тэнгийн сургагчаар бэлтгэгджээ.

IMG_2284

Эдгээр хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын сурагчдын төлөөлөл тайлан уулзалтад оролцож мэдээлэл хийлээ.

Сургалтаар хүүхдүүдэд гамшиг, онцгой байдлын тухай, гамшгийн үе дэх хүүхэд хамгааллын аргазүй, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэл, эмзэг байдлаа үнэлэх, бууруулах, учирсан хохирлын хэмжээг багасгах талаар шинэ мэдлэг мэдээлэл өгч, тэдний гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулахыг зорьсон юм.

scroll to top