1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 4-9 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -27…-32 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -19…-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газар, Дорнодын тал нутгаар -3…-8 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 3-8 м/с. -14…-16 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 8-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 8-нд нутгийн өмнөд хэсгээр, 9-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 11-нд нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40…-45 градус, өдөртөө -27…-32 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -6…-11 градус, бусад нутгаар шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -14…-19 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 11:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 8х10 метрийн хэмжээтэй монсардтай 2 давхар байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 12:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн ханан пийшингийн дулаалга шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, “Уудам хангай трейд ХХК”-ийн шохойны үйлдвэр автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 14:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Маяти“ загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 82 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 19:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 8х8 метрийн хэмжээтэй монсардтай 1 давхар байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бумбат баг, “Гандан” хороолол 2 дугаар гудамжинд иргэн Б-ын 5 ханатай гэр 12.06-ны өдрийн 20:20 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 21:29 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гал түймрийг бүрэн унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгод хэсгийн 32 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 00:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 9х11 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 40 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 01:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүгийн 16 дугаар хороо, “Өнөр” хорооллын 25 дугаар байр орцонд утаа гараад байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 05:29 цагт хүлээн авсан Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3 дугаар орцны хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах баг, “Ар гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 265 км, сумын төвөөс зүүн зүгт 18 км, Ө-51°04’12.0”, У- 99°55’12.0”/ 12.06-ны өдрийн 22:40 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 22:46 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус сумын Засаг даргын орлогч болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Жаргалант багийн “Хөх дэл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км, сумын төвөөс зүүн урд зүгт 29 км, Ө-44°48’00.0”, У-109°21’36.0”/ 12.07-ны өдрийн 00:15 цагт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 00:18 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус сумын Засаг дарга болон иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн. Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Дундговь аймгийн Сайнцагаан суманд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран баг, авто замын зорчих хэсэг /аймгийн төвөөс баруун урд зүгт 12 км, сумын төв/-д 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 18:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгаас Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Г-ийн жолоодож явсан “Приус-11” загварын /3 зорчигчтой/ суудлын автомашин Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Д-ын жолоодож явсан “Старекс” загварын /2 зорчигчтой/ автомашинтай мөргөлдөж, “Приус-11” загварын суудлын автомашины төмөр хийцэд хавчуулагдсан зорчигч А /57 настай, эмэгтэй/, “Старекс” загварын автомашины төмөр хийцэд хавчуулагдсан жолооч Д /36 настай, эмэгтэй/ нарыг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч нарт хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР