Сурагчид ОБГ-тай танилцаж, сургалтанд хамрагдаж байна.

DSC_3202-1.jpg

Аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг шат дараатайгаар 7 хоног бүр Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцуулах, аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголт өгөх зорилгоор танилцах сургалт зохион байгуулж байна. 2016 оны 02, 03 дугаар сард ерөнхий боловсролын 3-р сургуулийн 6-8 дугаар ангийн 8 бүлгийн 300 гаруй сурагчдыг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

DSC_3146

Энэ 7 хоногт тус сургуулийн Батпүрэв багштай 6а, Лхагвасүрэн багштай 6б ангийн  сурагчдад 2 цагийн сургалт зохион байгуулж албаны үйл ажиллагааг сурталчиллаа.

Сургалтаар “Аврагч мазаалайн зөвлөмж” цуврал хүүхэлдэйн кино,  гал унтраагуур ашиглах талаар сургалтын бичлэг үзүүлж, ОБГ-ын түүх, албаны онцлог, аюулт үзэгдэл ослоос өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх хичээл орж анхан шатны мэдлэг олголоо.

Сургагч багшаар сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, Гал унтраах аврах 51 дүгээр ангийн салааны захирагч нар бэлтгэгдэн ажиллаж байна.

DSC_3124

scroll to top