“Шилдэг эцэг эхийн зөвлөл”-өөр шалгарав

318334445_2679271718874607_4921041208011158955_n.jpg

Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаанд идэвх санаачилга гарган ажилласан байгууллага, аж ахуй нэгжийн хийсэн ажлыг үнэлж урамшуулах, үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор аймгийн Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан “Шилдэг эцэг эхийн зөвлөл”-ийн уралдаанд Онцгой байдлын газар шалгарлаа.

Онцгой байдлын газрын дэргэдэх эцэг эхийн зөвлөл нь алба хаагчиддаа болон тэдний гэр бүлийнхэнд зориулсан сургалт, үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулан ажилладаг юм.

Энэ хүрээнд байгууллагын хэмжээнд “Хүүхдийн өрөө”-г шинээр тохижуулж, сургалт, хэлэлцүүлгээс гаргасан санал, хүсэлтийн дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байна гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top