Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын /101,105/ хэлтсийн ерөнхий зохицуулагч, дэд хурандаа Г.Цэнгэлхүү авто спортын хэт бартаат замын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Малайз улсын тамирчин, дэлхийн 9 удаагийн аварга А Жоогийн урилгаар хамтран оролцож, дэлхийн аварга боллоо.
Малайз улсад өнгөрөгч 11 дүгээр сарын 28-аас энэ сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдсан 25 дахь удаагийн тус тэмцээнд 40 баг оролцсон байна.
Дэд хурандаа Г.Цэнгэлхүү нь 2014 оноос хойш хэт бартаат замын авто спортоор хичээллэж, 2017 онд “Tarantula” 4×4 хэт бартаат замын авто спортын тэмцээнээс мөнгө, 2019 онд Монголын бартаат замын авто спортын холбооноос зохион байгуулсан “Шонхор” challenge 4×4 хэт бартаат замын авто спортын тэмцээнд аваргалж, 2019 оны Монголын бартаат замын авто спортын холбооны “Мазаалай” Сhallenge 4×4 хэт бартаат замын авто спортын тэмцээнд амжилттай оролцож байсан.
Гал унтраах техникийн олон төрөлт спортын болон Авто спортын мастeр цолтой алба хаагч юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Түүний ярилцлагыг эндээс унших боломжтой.