“Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийн үйл ажиллагааны хэрэгжилтийг 92,2 хувийн биелэлттэй гэж дүгнэлээ

318849827_879291636580129_808687435768454080_n.jpg

Дорноговь аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн ээлжит  хуралдаан болж, 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хэрэгжилтийг дүгнэлээ.

Энэ онд 22 ажлыг төлөвлөн хэрэгжүүлсэн бөгөөд 92,2 хувийн биелэлттэй байна.

Ирэх 2023 онд 21 арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, зөвлөлийн дарга Б.Ганзориг газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг салбар бүрт зохион байгуулах болон төлөвлөгөөний хэрэгжилтийг бүрэн хангуулж ажиллахыг нийт гишүүдэд үүрэг болголоо гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top