АНУ Украинд дахин 275 сая ам.долларын тусламж үзүүлнэ

318988390_558813746257673_716240283759629821_n.jpg

АНУ Украинд дахин 275 сая ам.долларын өртөг бүхий дрон болон агаарын довтолгооноос хамгаалах цэргийн зэвсэг техникийн тусламж өгөхөөр төлөвлөж байна хэмээн Ройтерс агентлаг энэ сарын 8-нд мэдээллээ.

Эх сурвалжид дурдсанаар, уг төлөвлөгөөг хамгийн эртдээ өнөөдөр буюу 9-нд зарлах боломжтой бөгөөд одоогийн байдлаар нарийн агуулга ил болгоогүй байна.

АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албаны мэдээлснээр, 11-р сар хүртэл АНУ-аас Украинд ойролцоогоор 20 тэрбум ам долларын үнэ бүхий цэргийн тусламж үзүүлээд байгаа ажээ.

scroll to top