Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Өмнөговь аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -29…-34 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр -23…-28 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15…-20 градус, говийн бүс нутгийн  өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -3…-8 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. Өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 11-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 11, 12-нд нутгийн зарим газраар 13, 14-нд Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 12-ноос ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40…-45 градус, өдөртөө -27…-32 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -19…-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -14…-19 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвай баг, 7 дугаар цэцэрлэг агуулахаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 13:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход тухайн цэцэрлэгийн агуулахад эд зүйл шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

– ААН, байгууллагын өмчид гарсан: Төв аймгийн Жаргалант сумын Загдал баг, “Чиг аялал” ХХК-ийн хашаанд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 196 км, Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас баруун урд зүгт 35 км/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 18:46 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын “Чиг аялал” ХХК-ийн хашаанд 7х7 метрийн хэмжээтэй байшин, “Истана” загварын автомашин тус тус шатаж байсныг 01:00 цаг ажиллан унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг, Цагдаагийн хэсэг /аймгийн төвөөс зүүн зүгт 108 км, сумын төв/-д Суудлын автомашин 12.09-ний өдрийн 01:45 цагийн үед шатсан тухай мэдээллийг 07:58 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн О-ын “Марк-2” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 02:30 цагт бүрэн унтраасан тухай мэдээг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 4 дүгээр хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 10:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 6 дугаар хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ийн 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Бүркит баг автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын “Приус 30” загварын суудлын автомашины бүхээг шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг, Ойчидын 9 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 16:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 5×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоогийн 29 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 23:55 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 40 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 7 дугаар төв харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 03:51 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй харуулын байр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top