Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

54132990_311235232870030_4838010243508076544_n-6pxtt3swgpoghi03iy98mzey9d7loq07kkymnaojby8-6tyubh697yh3idh5zqh6fo1wtugelb39mhkqjdp21xc.jpg

Он гарсаар өнөөдрийн байдлаар /2022.12.12/ гол, нуурын мөс цөмөрсөн 26 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 21 иргэний амь насыг авран хамгааллаа.

Мөн Цаг уурын байгууллагыйн ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч олон жилийн дундаж болон 2021 оны мөн үеийнхээс 5-30 см нимгэн, нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

scroll to top