Өвөрхангай аймгийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийн ээлжит хурал болж, 2022 оны жилийн эцсийн төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцлээ.
Энэ үеэр аймгийн иргэдийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2022 онд авч хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг 92,9 хувийн биелэлттэй гэж дүгнэсэн юм.
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь ирэх 2023 онд болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийгбууруулах чиглэлээр гишүүдээс гаргасан саналыг тусган үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр боллоо гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.