1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ.Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -19…-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с. -16…-18 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 15-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38…-43 градус, өдөртөө -28…-33 градус, Их нууруудын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -10…-15 градус, бусад нутгаар шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -15…-20 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 5 дугаар хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 08:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн “Портер” загварын ачааны автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян баг, “Шанд довын баригад” гэдэг газар /Баянгол сумаас зүүн хойд зүгт 60 км, Дархан-Уул аймгийн Шарынгол сумаас баруун урд зүгт 22 км/-т Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 18:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход 35х15 метрийн хэмжээтэй 1 давхар байшингийн 3х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөө шатаж байсныг 28 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Зүүн салааны задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 00:40 цаг ажиллан унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 53 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 04:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 00:40 цаг ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн О /41 настай, эмэгтэй/, Э /14 настай, эмэгтэй/ нар өртөж, угаартсан байсныг нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах баг, “Ар гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 270 км, сумын төвөөс зүүн урд зүгт 23 км/-т 12.13-ны өдрийн 13:42 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 13:50 цагт цахим шуудангаар ирүүлсэн.Тус сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Сүхбаатар аймгийн Онгон сумын 2 дугаар баг, Шар бүрд гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/-т Иргэн Ц нь 12.12-ны өдрийн 20:00 цагийн орчимд “Портер” загварын автомашинтай Онгон сумаас Баруун-Урт сумын чиглэлд яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 14:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Онгон сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Ц /65 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус сумын “Жарын-Овоо”, “Шаргын-Уул”, “Таван булаг”, “Шар бүрд” гэдэг газруудаар 301 км-т зохион байгуулсан.12.14-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.
Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Жавхлант баг, “Зайн мэдэх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 175 км, сумын төвөөс урд зүгт 9 км/-т Малчин Д /53 настай, эрэгтэй/ 12.12-ны өдрийн 09:00 цагийн орчимд /мотоциклтой/ малдаа яваад сураггүй болсон тухай мэдээллийг 12.13-ны өдрийн 15:30 хүлээн авсан. Тус аймгийн Хөвсгөл сумын мэргэжлийн ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 12.14-ний өдрийн 02:45 цагт Улаанбадрах сумаас баруун урд зүгт 40 км-т “Сангийн далай” багийн малчин Б-д эсэн мэнд очсон байсныг ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Цас шаварт суусан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Шижирийн даваа гэдэг газар суудлын автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 08:45 цагт хүлээн авсан. Үндэсний аврах бригадын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн “Ланд Круйзер-200” загварын /2 зорчигчтой/ суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.
Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, дулааны худагт хүн унасан тухай дуудлагыг 12.13-ны өдрийн 13:53 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О /31 настай, эмэгтэй/ 2 метрийн гүнтэй дулааны худагт унаж, таталт өгсөн байсан тул нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР