Энэтхэг болон Хятадын хилийн бүсэд дахин мөргөлдөөн боллоо

301138-14122022-1670989765-1145005656-221213120102-line-of-actual-control-area.jpg

Хималайн нурууны хилийн маргаантай бүсэд Энэтхэг болон Хятадын хилийн цэргүүдийн хооронд мөргөлдөөн гарчээ. Цөмийн зэвсэгтэй Азиудын хилийн маргаан сүүлийн хоёр жилийн хугацаанд намжаад байв.

Энэтхэгийн зүүн хойд хэсэгт байрлах Arunachal Pradesh мужийн Таванг хэсэгт мөргөлдөөн гарсан бөгөөд хоёр талын цэргүүд бага гэмтсэн гэж Энэтхэгийн Батлан хамгаалахын яамнаас мэдээлсэн.

Хятадын өмнөд хэсэгтэй хиллэдэг тус алслагдсан бүс нутаг нь Хятад – Энэтхэгийг холбосон 3379 км урт маргаантай хилийн нэг хэсэг юм. Уг хилийн маргаан 2020 оны зургаадугаар сард хурцдаж Энэтхэгийн 20, Хятадын 4 цэрэг амь үрэгдсэн билээ.

Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх “Хятадын цэргүүд хоёр улсын хил дэх хяналтын шугамыг давахыг оролдсон. Иймд бид манай нутаг дэвсгэрт орохоос сэргийлж буцаасан” хэмээв.

Гэхдээ маргааныг энх тайвнаар сэргээх зорилгоор хоёр талын командлагчид уулзан асуудлыг хэлэлцсэн байна. Маргааныг дипломат аргаар шийдэж байгаа бөгөөд Хятадын талаас тайлбар хийгээгүй аж.

Эх сурвалж: CNN

scroll to top