Гал унтраасан туршлага, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэв

DSC1155.jpg

   Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэс Петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахад гарсан гал түймрийг унтраасан тухай ярилцлагыг зохион байгууллаа.

  Ярилцлагад ОБЕГ, НОБГ, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, УБТЗ цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны нийт 220 гаруй алба хаагч цахимаар оролцож, гал түймрийг унтраахад гарсан ололт, алдаа дутагдал, туршлага болоод цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцсэн юм.

Энэ үеэр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр гал түймрийг унтраасан талаар үнэлэлт, дүгнэлт өгч, гал унтраах ажиллагаанд оролцсон алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top