Конгод үерийн улмаас 120 хүн амиа алджээ

ryaq-810x500-1.png

Конго улсын нийслэл Киншасад шөнөжин орсон борооны улмаас өчигдөр /2022.12.13/ үер бууж, 120 хүн амиа алджээ. Тус хот нь 15 сая хүн амтай. Үерийн улмаас хотын төв замууд хэдэн цагаар усанд автаж, ханган нийлүүлэлт тасалдав. Хурдны замыг жижиг тээврийн хэрэгсэлд зориулж удахгүй нээнэ. Гэхдээ ачааны машинд зориулж нээхийн тулд гурав, дөрөв хоног шаардагдах аж.

Нас барагсдын тоог 55 гэж үдийн үед хотын цагдаагийн дарга Силвано Касонго мэдээлсэн боловч сүүлдээ 120 хүртлээ өсчээ. Иргэд ихэвчлэн өндөрлөг газарт амьдардаг учраас хөрсний нуралт олон хүний аминд хүрсэн гэв. Нас барагсдын дунд нэг гэр бүлийн есөн хүн ч байжээ. Аврах ажиллагаа ч одоо ч үргэлжилж байна.

“Бид үүрийн 04:00 цагт байшин руу ус орж ирэхэд сэрсэн. Усаа шавхаж гаргачихаад, дахиад аюул нүүрлэхгүй байх гэж бодоод унтсан” гэж нэгэн хохирогч ярилаа. Тэднийг орондоо ороод удаагүй байтал хана нурсан байна.

Киншаса хот нь Конго голын хөвөөнд оршдог. Тус хотод олон орон сууц үерийн аман дээр баригдсан бөгөөд ус зайлуулах суваг, бохирын шугам хангалтгүй байдаг нь нэрмээс болжээ.

Эх сурвалж: FRANCE24

scroll to top