Нийгмийн ажилтан, аргазүйч нарыг чадавхжуулж, эрсдэлийн үнэлгээ хийлээ

320260146_1159111821477413_3224031567415296634_n.jpg

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын арга зүйч нарт сургалт зохион байгууллаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Сэндайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийн хүрээнд 2021 онд баталсан “Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын нийтлэг шаардлага MNS 6948:2021” стандартын хүрээнд сургалтыг явуулсан юм.

Сургалтаар сургууль, цэцэрлэгийн орчинд гамшгийн эрсдлийг бууруулах, хүүхдэд ээлтэй гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар, гамшиг онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал сэдвээр мэдээлэл өгч, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлээ гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top