1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зүүр секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -21…-26 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9…-14 градус, бусад нутгаар -17…-22 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -31…-33 градус, бусад хэсгээр -26…-28 градус, өдөртөө -20…-22 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 17-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 17, 18-нд говь, тал, хээрийн нутгаар, 19, 20-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -26…-31 градус, Их нууруудын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -14…-19 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 2 дугаар хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 04:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагнчдыг очиход иргэн Д-ийн 25х15 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 27 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл багийн суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 10:11 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Киа Лотзе” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 10 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 12:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ын “Волво ФЧ-480” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн “Гашууны гол”-ын гүүрэн дээр автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 13:22 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн ГБ-ийн “Хьюндай Эйч Ди-120” загварын ачааны машины хөдөлгүүр шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 1 дүгээр автобусны буудал ТҮЦ шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ийн 3х4 метрийн хэмжээтэй ТҮЦ шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бай Хөндий багийн “Цагаан хад” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 43 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км/-т 4 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 12.15-ны өдрийн 22:18 цагт хүлээн авсан. Тус сумын малчин Б-ийн 4 ханатай гэр /эзэнгүй байсан/ 12.15-ны өдрийн 15:30 цагийн орчимд бүрэн шатсан тухай мэдээллийг иргэн Х аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 багийн Хилчин хороолол 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 17:06 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 46 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 19 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн “Тоёота Марк-2” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн “Цагаан-Овоо”-гийн 9 дүгээр гудамжинд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км, сумын төвд/ 5 ханатай гэр бүрэн шатсан тухай мэдээллийг 21:13 цагт мэдээлсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд иргэн Б-ийн 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 56 дугаар байрны гадна автобус шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 20:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ш-ийн “Хьюндай Коунтри” загварын автобусны цэнэг хураагуурын хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн “Өлзийт хороолол”-ын 07 дугаар гудамжинд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 168 км, сумын төвд/ Иргэн Ж-гийн 2 байшин, гарааш, эд зүйлсийн хамт 12.15-ны өдрийн 23:20 цагт бүрэн шатсан тухай мэдээллийг 12.16-ны өдрийн 02:50 цагт хүлээн авсан.Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд иргэн Ж-ийн 7х5 метрийн хэмжээтэй дэлгүүр, 8х2 метрийн хэмжээтэй байшин, 7х3 метрийн хэмжээтэй гарааш, дэлгүүрийн бараа материалын хамт шатаж байсныг 2 цаг 30 минут ажиллаж унтраан сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэж өгсөн.
3. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Баян-Өлгий аймгийн Булган сумын 6 дугаар багийн “Сөнхөл” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 34 км-т, Ө-46°44’24.0”, У-91°26’24.0”/ 12.16-ны өдрийн 03:07 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 03:13 цагт цахим шуудангаар ирүүсэн.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга, тус багийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
– Автозамын тээврийн осол: Увс аймгийн Зүүнхангай сумын Хайрхан багийн “Мөнхийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 297 км, сумын төвөөс зүүн урд зүгт 36 км, Тэс сумаас урд зүгт 55 км/-т Суудлын автомашин Увс аймгийн Зүүнхангай сум орох замд осолдсон тухай дуудлагыг 12.15-ны өдрийн 16:32 цагт хүлээн авсан. Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Завхан аймгийн Тэс сумын чиглэлд зорчиж явсан иргэн В /45 настай, эрэгтэй/-ийн “Тоёота Приус-10” загварын суудлын автомашин /1 зорчигчтой/ замын хажуу руу унасан байсныг босгож Увс аймгийн Зүүнхангай сум руу автомашиныг чирж хүргэсэн.
Цас шаварт суусан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 2 дугаар багийн “Цагаан хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс 220 км, сумын төвөөс 80 км/-т суудлын автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 08:50 цагт хүлээн авсан.Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С /37 настай, эрэгтэй/, С /41 настай, эрэгтэй/, Э /31 настай эрэгтэй/, А /10 настай, эрэгтэй/, М /8 настай, эрэгтэй/, С /5 настай, эмэгтэй/ нар “Митцүбиши Пусо” загварын автомашинтай цасанд сууж осголтын байдалтай /С хөл нь хайрагдсан/ байсныг 30 минут ажиллан татаж гарган Багануур дүүрэг рүү тээвэрлэн хүргэсэн.
Нийслэлийн Багахангай дүүргээс баруун урд зүгт 6 км-т “Хээхэрийн хоолой” гэдэг газар автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 06:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э/31 настай, эрэгтэй/, А /26 настай, эрэгтэй/ нар 1Ланд круйзер-100 загварын суудлын автомашинтай цасанд суусан байсныг 6 минут ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР