Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд онцгой байдлын албаны мэргэжлээр суралцсан төгсөгчдөд мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ, энгэрийн тэмдэг гардуулан өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
“Аврагч гал сөнөөгч”, ”Холбооны бага мэргэжилтэн” мэргэжлээр 128 сонсогч суралцан төгссөн юм.
Энэ үеэр бусдыгаа манлайлан суралцсан 420 дугаар дамжааны сонсогч Б.Туулайхүү, 422 дугаар дамжааны түрүүч Ц.Амарсайхан нарыг “Талархал”-ын бичгээр шагналаа.