ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад 2022 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ.
Арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн оролцож, алба хаагчдад хандан ажлын амжилт хүссэн юм.
“Шилдэг удирдах ажилтан”-аар дэд хурандаа Б.Оюунболд, “Шилдэг мэргэжилтэн”-ээр хошууч Б.Цэрэнханд, “Шилдэг аврагч-холбоочин”-оор ахлагч Н.Мөнхзориг, “Шилдэг аврагч-хөгжимчин”-өөр ахлах ахлагч С.Азбат, “Шилдэг аврагч”-аар ахлах ахлагч О.Шүхэрбаяр “Шилдэг аврагч-химичин”-ээр ахлах ахлагч Н.Билгүүн, “Шилдэг шүхэрчин-аврагч”-аар ахлах ахлагч Б.Баярсайхан “Шилдэг аврагч-жолооч”-оор ахлах ахлагч С.Баяржаргал нар шалгарлаа.
Мөн “Шилдэг ажилтан”-аар Ц.Цэрэндорж, “Шилдэг бүлэг”-ээр Агаарын ажиллагааны салбарын ахмад С.Жавхлантөгс даргатай 3-р бүлэг, “Шилдэг алба”-аар дэд хурандаа М.Мөнхөө даргатай Сургалт, соёл хүмүүжлийн алба тодорсон юм гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.