Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.  Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар түр зүүр 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -26…-31 градус, Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр -20…-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -14…-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с.  Өдөртөө  -14…-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 18, 21-нд говь, тал, хээрийн нутгаар, 19, 20-нд Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -21…-26 градус,  Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -14…-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө -4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто-3 хотхон баригдаж байгаа барилга шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 10:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Энканто-3 хотхоны 16 давхар барилгын 4 дүгээр давхарт ажилчдын байрлаж байсан /60 м2/ 3 өрөөнд эд зүйл шатаж байсныг 50 минут ажиллан унтраасан бөгөөд утаажилтын бүсээс 15 иргэнийг гаргасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 11:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын их амны задгай нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 16:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход /эзэнгүй/ 2х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг чиход иргэн Л-ын 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг, 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 17:49 цагт хүлээн авсан.  аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 01:03 цаг ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 5 дугаар гудамжны задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 19:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход /эзэнгүй/ 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Дорнод аймгийн Баяндун сумын Наран баг, “Наран” хорооллын 6 дугаар гудамжинд иргэн П-ийн  4х12 метрийн хэмжээтэй байшин 12.16-ны өдрийн 19:22 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 12.16-ны өдрийн 23:12 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэдийг очиход иргэн П, Ц нарын эзэмшлийн 4х12 метрийн хэмжээтэй 2 айлын байшин шатаж байсныг 04:36 цаг ажиллан гал түймрийг бүрэн унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Хөөвөр баг, “Энх” хорооллын 11 дүгээр гудамжинд иргэн Д-ын 8х12 метрийн хэмжээтэй байшин 12.16-ны өдрийн 22:47 цагт шатсан тухай мэдээллийг 12.16-ны өдрийн 23:07 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэдийг очиход иргэн Д-ын 8х12 метрийн хэмжээтэй байшин, 5х12 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 01:09 цаг ажиллан гал түймрийг бүрэн унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 62 дугаар байр хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 23:35 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан бөгөөд 7 иргэнийг утаажилтын бүсээс гаргасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Увс аймгийн Сагил сумын Өндөр мод баг, “Цагаан гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 40 км, сумын төвөөс баруун зүгт 40 км, Ө-50°18’36.0”, У-91°02’24.0”/ 12.16-ны өдрийн 08:27 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 08:34 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг баг, “Шинэбулаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 40 км, сумын төвөөс баруун хойд зүгт 73 км, Ө-47°12’36.0”, У-113°09’36.0”/ 12.16-ны өдрийн 12:46 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 12:54 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр баг, /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км, сумын төвөөс баруун урд зүгт 90 км/-т Иргэн А нь 12.15-ны өдрийн 09:00 цагийн орчимд Приус-20 загварын суудлын автомашинтай тус сумын Ташгай багийн “Баянгол” гэдэг газрын чиглэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.16-ны өдрийн 08:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, тус сумын Цагдаагийн тасгийн алба хаагчдыг очиход иргэн А /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 12.16-ны өдрийн 10:27 цагаас 12:40 цаг хүртэл зохион байгуулж, сумын төвөөс баруун урд зүгт 100 км/-т Ташгай багийн “Өвгөн-Овоо” гэдэг газар автомашин нь эвдэрч хээр хоносон байсныг 12:34 цагт эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top